1

Нутгархах үзэл хамаатан садан хаана ч байх юм даа

Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэн, ажлын байраар хангах замаар ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУЯ, НХХЯ хамтран төсөл боловсруулж харин үүнийг нь Оюу толгой ХХК 100 хувь санхүүжүүлж байгаа билээ.

Энэ сургалтын нэг хэсэг нь Эрдэнэт хотын ШУТИС дээр явагдаж байгаа бөгөөд тус сургуульд 120 суралцагч сурч байгаа.Тэднээс 4 нь онцын шалтгаангүйгээр сургалтаас хөөгдсөн байна.Эдгээр 4 суралцагч нь Өмнөговь аймгийн харъяат оюутнууд байжээ. Энэ нь нутгархах үзэл өөрийн хамаатан танил талаа харсан шийдвэр болсон гэж тус оюутнууд гомдоллож байгаа юм байна.Энэ нь Оюутолгой ХХК-тай гэрээтэй хүмүүсийн оронд өөрийн гэрээгүй оюутнуудаа оруулах гэсэн эрх бүхий хүмүүсийн хохирогч болжээ.

мммм

Энхжин



Чингис хааны сургааль үгс

Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал

Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй

Ариун явдалаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй


Давшгүй даваа бий гэнэм

Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ

Давья хэмээн сэтгэвээс давагдьюу

Гэтлэшгүй мөрөн бий гэнэм

хЭРХЭН ГЭТЛЭХ ХЭМЭЭН БҮҮ СЭТГЭ

Гэтэлье хэмээвээс гэтэльюу

Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далай өргөн зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюу
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу

Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.

Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно.

Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх.

Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах.

Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.

Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?

Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв

Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.

Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.


(Нийт: 5)